ЭМЭГТЭЙ ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ БАТЛАН ДААЛТ
Зээлийн батлан даалтын сан нь CU, Капитрон банктай хамтран жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх зорилгын хүрээнд CU дэлгүүрийн франчайз эрх авах эмэгтэй бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөл бүхий батлан даалттай зээл олгож байна.
Батлан даалтын нөхцөл
| Зээлийн төрөл | CU франчайз эрх авах бизнесийн зээл |
| Зээлийн дээд хэмжээ | 140 сая төгрөг |
| Зээлийн хүү | Жилийн 8.88% |
| Зээлийн хугацаа | 5 жил |
| Батлан даалтын дээд хэмжээ | 84 сая төгрөг |
| Батлан даалтын шимтгэл | Жилийн 1% (батлан даалтын үлдэгдлээс тооцож жил бүр төлнө) |
| Батлан даалтын үйлчилгээний хураамж | 50.000 төгрөг /нэг удаа төлнө/ |
Зээлдэгчид тавигдах шаардлага:
1. Зээл хүсэгч нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэн тодорхойлолт авсан байх
2. Эзэмших гэж буй дэлгүүрийн түүхэн бизнесийн туршлагад үндэслэн тооцооллыг хийх ба эрх эзэмшигч нь заавал бизнесийн туршлагатай байхыг шаардахгүй.
3. Бизнес эрхлэгч эмэгтэй нь дараах шаардлагуудын аль нэгийг хангасан байна. Үүнд:
4.1 Гүйцэтгэх удирдлага эмэгтэй байх
4.2 Эмэгтэй хувьцаа эзэмшигч >51 хувь
4.3 Эмэгтэй ажиллах хүч >50 хувь
4. Банкны зээлийн үйл ажиллагаанд баримталдаг бусад журамд заасан шаардлагуудыг хангасан байх.
5. Банкны зээлийн үйл ажиллагаанд баримталдаг бусад журамд заасан шаардлагуудыг хангасан байх.
Бүрдүүлэх материал
1. Банкны албан бичиг
2. Зээлийн хорооны хурлын шийдвэр
3. Банкны ажилтны санал, хууль, эрсдэлийн дүгнэлт
4. Зээлийн үнэлгээний тайлан
5. Байгаль орчин, нийгэм жендерийн ажлын хуудас
6. Батлан даалтын үйлчилгээний хураамж төлсөн баримт
7. Батлан даалтын өргөдлийн маягт
8. Компанийн гэрчилгээ, дүрэм /хуулбар/
9. Компанийн хувьцаа эзэмшигч, зээлд төлөөлөх этгээдийн иргэний бичиг баримт, хорооны тодорхойлолт, гэрлэлтийн лавлагаа
10. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тодорхойлолт
11. Зээлийн зориулалт, зарцуулалтыг нотлох баримтууд
12. Татварт тайлагнасан санхүүгийн тайлан (сүүлийн 1 жил)
13. Дансны хуулга, орлого, зарлага нотлох баримт, түүвэр, бараа материалын үлдэгдэл, өглөг авлагын жагсаалт
14. Зээл хүсэгч, холбоотой этгээдийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн дэлгэрэнгүй лавлагаа
15. Идэвхтэй байгаа зээлийн гэрээ, барьцааны гэрээ, зээлийн дансны хуулга.
16. Компанийн хувьцаа эзэмшигчийн нэр дээр хуулийн этгээдтэй эсэх лавлагаа
17. Барьцаа хөрөнгийн үнэлгээ, гэрчилгээ, лавлагаа
18. Бусад шаардлагатай баримт, барьцаа хөрөнгийн болон үйл ажиллагааны зураг